Хадлан тэжээлийн бэлтгэл 80 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-03 17:08:34

Булган аймаг 2016 - 2017 оны өвөлжилтийн бэлтгэлд  88,5 мянган тн байгалийн хадлан, 1,6 мянган  тн ногоон тэжээл, 8,4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 1,5 мянган тн гар тэжээл, 8,2 тн давс хужир шүү  нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар хадлан тэжээлийн ажил 80 хувьтай буюу нарийвчилбал 88 мянган тн байгалийн хадлан, 68 тн ногоон тэжээл, 1,3 мянган тн гар тэжээл бэлтгээд байна. Харин сумдууд аюулгүйн нөөцөд тус бүр 100 тн өвс, 35 тн тэжээл нөөцлөх үүрэгтэй ажээ.

Энэ ажилд 170 дугуйт трактор, 77 тракторт хадуур, 63 тармуур, 37 боогч, 1759 гар хадуур, 1148 бага оврын тракторт хадуур, 4904 хүн дайчлагдан ажиллаж байгаа  ажээ.

                                                                                                                                    П.Батням

Related news