“Гозилла х Конг” 80 сая долларын орлого олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-04-01 16:25:19

ЛОС-АНЖЕЛЕС, 2024 oны дөрөвдүгээр сарын 1 /VOA/. Гозилла х Конг: Шинэ эзэнт гүрэнуран сайхны кино нээлтээ хийсэн долоо хоногтоо 80 сая ам.долларын орлого олсноор кассын орлогын жагсаалтыг тэргүүллээ.


“Warner Bros”, “Legendary Pictures” компаниудын хамтран бүтээсэн уг кинонд жүжигчин Ребекка Холл, Брайан Тайри Хенри нар гол дүрүүдэд тогложээ. Уг кино нь энэ онд нээлтээ хийсэн кинонуудын дотор эхний долоо хоногийн орлогын үзүүлэлтээрээ “Dune: Part Two” киноны /81.5 сая ам.доллар/ дараа хоёрдугаарт бичигдсэн байна.


Харин өнгөрсөн долоо хоногт кассын орлогоороо тэргүүлж байсан “Ghostbusters: Frozen Empire” кино энэ удаад 15.7 сая ам.долларын орлогоор жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Тус кино эхний хоёр долоо хоногт 73.4 сая ам.долларын орлого олоод байна.  


Эдгээрийн араас “Dune: Part Two” 11.1 сая ам.долларын орлогоор гуравдугаарт бичигдсэн бөгөөд таван долоо хоногийн өмнө нээлтээ хийсэн тус кино дотоодын зах зээлээс нийт 252.4 сая ам.долларын орлого олжээ.


2021 онд нээлтээ хийж байсан “Гозилла vs. Конг" киноны хувьд эхний долоо хоногтоо 48.5 сая ам.долларын орлого олж байсан нь шинэ ангийнхтай нь харьцуулахад бага мэт боловч коронавируст цар тахлын үед нээлтээ хийсэн, мөн “HBO Max” стриминг үйлчилгээгээр цацагдсан киноны хувьд том амжилт юм.


Гозилла х Конг: Шинэ эзэнт гүрэнангийн хувьд “MonsterVerse франчайзын хоёр дахь том нээлт болсон бөгөөд “Гозилла уран сайхны кино 2014 онд нээлтээ хийхдээ 93.2 сая долларын орлого олж байжээ.


1. “Godzilla x Kong: The New Empire,” 80 сая ам.доллар

2. “Ghostbusters: Frozen Empire,” 15.7 сая ам.доллар

3. “Dune: Part Two,” 11.1 сая ам.доллар

4. “Kung Fu Panda 4,” 10.2. сая ам.доллар

5. “Immaculate,” 3. сая ам.доллар

6. “Arthur the King,” 2.4 сая ам.доллар

7. “Late Night With the Devil,” 2.2 сая ам.доллар

8. “Tillu Square,” 1.8 сая ам.доллар

9. “Crew,” 1.5 сая ам.доллар

10. “Imaginary,” 1.4 сая ам.доллар

Г.Энхжин


Related news