ӨВӨРХАНГАЙ: Мал төллөлт 22 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-04-03 13:48:10

Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн хэмжээнд 1.849.0 мянган хээлтэгчээс 22 хувь нь төллөж, төл бойжилт 98 хувьтай байна. Төллөх 17 мянга гаруй мал хээл хаяснаас 16300 нь ямаа байгаа юм.


Одоогоор нийт нутгийн 20 хувьд цасан бүрхүүлтэй байна. Ихэнх нутгаар цас ханзарч шар өвс гарснаар мал харьцангүй тэвээрч, малчдын нуруу тэнийж байгааг ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир хэллээ. 


Аймгийн хэмжээнд 4.7 сая толгой мал өвөлжсөнөөс хорогдол 1.6 хувь буюу 66.5 мянган мал хорогдсон байна. Нийт хорогдлын 50 хувь нь Бүрд, Баян-Өндөр, Хархорин, Зүүнбаян-Улаан суманд байна. 

Related news