Багш нар хичээлээ судалгаа шинжилгээн дээр зохион байгуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 8
/МОНЦАМЭ/. Сургуулийн өмнөх боловсрол, ЕБС, мэргэжлийн боловсролын
сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны 2023-2024 оны хичээлийн жилийн
эрдэм шинжилгээний хурал “Хамтын оролцоонд суурилсан сургалтын байгууллагын
мeнeжмeнтийг хөгжүүлэх нь" сэдвээр өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
57 дахь жилдээ зохион байгуулж байгаа Монголын багш нарын эрдэм
шинжилгээний хуралд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс 200 гаруй багш, удирдах
ажилтан оролцож нийт 59 илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Цар тахалтай холбоотой сүүлийн жилүүдэд онлайн хэлбэрээр
зохион байгуулж байсан эрдэм шинжилгээний хурлыг танхимаар, хоёр салбар
хуралдаантай өргөн хэмжээнд зохион байгуулав. Эрдэм шинжилгээний хурлын
материалууд нь 2-3 жил хэвлэлгүй өнжжээ. Харин энэ жилээс эхлэн сэргээж байгааг зохион байгуулагч Боловсролын судалгааны хүрээлэн (БСҮХ)-гээс мэдээллээ.
Хурлыг тус хүрээлэнгийн захирал, доктор М.Итгэл нээж үг хэлэхдээ, сурган хүмүүжүүлэх уншлагыг сургууль, багш нар сургалтынхаа үйл ажиллагааны асуудлаар илтгэл бичиж уралдах эрдэм шинжилгээний хурал болгосныг онцлоод энэ нь нэг талаас боловсролын хөгжил, сургалт заах аргын асуудлыг өмнө нь сурган хүмүүжүүлэх ухааны хүрээнд авч үздэг байсан бол боловсрол судлалын шинжлэх ухаан манай улсад хөгжлийнхөө шинэ үед дэвшин орсонтой холбоотой хэмээн тэмдэглэн хэллээ.
Нөгөө талаар ЕБС-ийн багш нар дээрээс өгсөн чиглэлээр
материал уншиж илтгэх биш, харин олон улсын түвшинд гарсан боловсрол судлалын
орчин үеийн ололтыг ашиглах, өөрсдийн судалгааны үр дүнг эрдэм шинжилгээний
хуралд хэлэлцүүлж сайжруулах хэмжээнд заах арга, хэлний боловсрол нь
дээшилсэнтэй холбоотой юм гэв.
Багш нарыг зөвхөн хичээл удирдан чиглүүлэгдэг, зохион байгуулдаг гэж ойлгодог. Тэгвэл хичээлээ судалгаа шинжилгээний үндсэн дээр зохион байгуулдаг. Тиймээс нэг үүрэг нь судалгаа шинжилгээ. Энэ судалгаа шинжилгээгээ зохион байгуулалтайгаар хийж, үр дүнгээ танилцуулж байна гэж тус ЭШХ-ыг зохион байгуулж байгаа БСҮХ-ийн багш, судлаачид танилцууллаа.