Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажлыг шуурхайлахаар тохиролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-04-10 13:31:20

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын тал Замын-Үүд болон Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсийг байгуулах асуудлыг шуурхайлах талаар санал солилцож дараах асуудлыг хэлэлцэн тохиролцов. Үүнд:

  • Бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг уялдуулж, яаралтай эцэслэн батлах, 
  • Чөлөөт бүсүүдийг холбох хил холболтын цэгийг ойрын хугацаанд тогтоох,
  • Чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулалт татах арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.


Дээрх асуудлыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод өчигдөр болсон Замын-Үүд, Эрээний Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хамтарсан ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн тохиролцжээ. Ажлын хэсгийн хуралд Монгол Улсын талаас ЭЗХЯ, БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Худалдааны газар ахлан холбогдох төрийн байгууллагуудын төлөөллийг оролцсон байна.

Эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах нь эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд бүс нутгийн худалдаа, тээвэр логистик, аялал жуулчлалд чухал нөлөө үзүүлнэ гэж ЭЗХЯ-наас мэдээллээ. 

Related news