ДАРХАН-УУЛ: Шинэ сургуулийн барилгын ажил 94 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-04-20 12:08:27

Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны 10.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт барьж буй 960 хүүхдийн багтаамжтай сургууль ирэх намар ашиглалтад орно. 2022 оны тавдугаар сард эхэлсэн барилгын ажил өнөөдрийн байдлаар 94 хувьтай үргэлжилж байна.




Уг сургуулийн барилгын нийт талбай 6700м.кв, дөрвөн блок. Есөн анги, 16 кабинет, дөрвөн лаборатори, өдөр өнжүүлэх нэг танхим, урлаг болон спорт заал, гал тогоо, захиргаа удирдлагын өрөөнүүдтэй ажээ. 




Сургууль ашиглалтад орсноор Дархан сумын ес, Од цогцолбор, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн ачаалал буурах юм.

Гүйцэтгэгчээр “Би энд Би констракшн” ХХК ажиллаж, гэрээнд тусгагдсан хугацаандаа хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Ташрамд энэ онд Орхон суманд 480 хүүхдийн сургуулийн барилгын ажил эхлэх бөгөөд 2026 онд ашиглалтад орох ажээ.


Related news