СҮХБААТАР: Сурагчид дээрэлхэлтийн эсрэг нэгдлээ

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2024-04-25 11:27:42

Баруун-Урт, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх "Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй" нөлөөлөл, сурталчилгааны аяны хүрээнд аймгийн Цагдаагийн газраас "Дээрэлхэлтийн эсрэг нэгдье" сэдэвт өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 24-нд зохион байгууллаа.

 

Өдөрлөгт МСҮТ болон Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын сургуулиудын 8-12 дугаар ангийн 800 гаруй сурагч нэгдэв. Тэд үе тэнгийн дээрэлхийн эсрэг үзэл бодол, дуу хоолойгоо нэгтгэн илэрхийлж, өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолт, Flash mob бүжгээрээ дамжуулан хүн бүрийг уг аянд нэгдэхийг уриалж байв.