Хөгжиж буй орнуудад байдал хүндэрнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСИНГАПУР. /TASS/. Хөгжиж буй орнуудын үнэт цаасны зах зээл дээр байдал цаашид хүндэрч магадгүй хэмээн Азийн орнуудын шинжээчид анхааруулсаар байна. Шинжээчдийн хийсэн хэд хэдэн дүгнэлтийг Сингапурын “Стрейтс Таймс” сонинд нийтэлжээ.
Тухайлбал, Сингапурын "DBS" банкны хөрөнгө оруулагч болох Лим Сей Бун-ы зөвлөснөөр “Хятадын зах зээлд тогтворгүй байдал үүсгэж болзошгүй аливаа донсолгоо цочролд бэлэн байх ёстой”.
"IG market" компанийн шинжээч Бернард Ау хэлэхдээ, “одоо бирж дээр зоригтойгоор тоглох хэрэгтэй, үүнийг асар хурдтай нисэн ирж буй хурц иртэй хутгыг өөрт аюулгүйгээр барьж авах чадвартай зүйрлэж болно” гэжээ.
"JP Morgan" компанийн Зүүн Өмнөд Азийн Хөрөнгө оруулалтын салбарын захирал Кристоф Абагийн үзэж байгаагаар, бол “удаан хугацаанд хөгжин дэвжих магадлалтай компаниудын хувьцааг худалдан авч, харин хөгжиж буй орнуудын компаниудын хувьцаанаас татгалзах нь зүйтэй” аж.
Тэрбээр хөгжиж буй орнууд гэдэгт БРИКС-ийн гишүүд болох Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ, түүнчлэн Индонез, Малайз, Өмнөд Солонгос, Таиланд, Чили болон бусад хэд хэдэн улсыг хамааруулан нэрлэсэн байна.
Өчигдөр Сингапурын биржид арилжаа эхэлсэн даруйд хэд хэдэн индексийн ханш буурчээ. Тухайлбал, Straits Times-ийн хувьцааны ханш 0.86 хувь буюу 24.78 нэгжээр буурч 2861.51 болов. Харин 24-ний өдрийн арилжаагаар уг хувьцааны ханш 4.3 хувиар унаж байсан ажээ.
Д.Жаргал
Related news


Comments