Төгрөгийн хадгаламж 5 их наяд төгрөгөөр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-06 16:26:04

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж энэ оны гуравдугаар сарын эцэст 18.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 500.5 (2.8 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 5 (38.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.


Төгрөгийн хадгаламжийн 15.3 (84.3 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 2.8 (15.7 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж аж.


Харин валютын хадгаламж 4.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 379.3 (7.8 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (24.5 хувь) их наяд төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

 

Related news