Гүйцэтгэлийн үнэлгээнд 708 сургуулийн 29 мянга орчим багш хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-05-06 17:43:12

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургалтын байгууллага, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийж дуусжээ.


Тодруулбал, улсын хэмжээнд ерөнхий боловсролын 708 сургуулийн 29 мянга орчим багш 2024 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 3-ний хооронд гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагджээ. 


Ерөнхий боловсролын сургалтын байгууллага болон багш нар гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсанаар

-Сургалтын байгууллагын менежмент, сургалтын чанар сайжрах,

-Багш бүрийг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх,  урамшуулал олгох 

-Өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний соёл төлөвших

-Сурлагын амжилт нэмэгдэх зэрэг сайн үр дүнтэй ажээ.

Related news