ДОРНОГОВЬ: Монгол тэмээг сурталчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-05-07 08:21:17

Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын “Хутагтын говийн тэмээчин” хоршоо тэмээн сүргийг сурталчлах, тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Нялх ботгоны баяр” буюу монгол тэмээг сурталчлах үйл ажиллагааг тавдугаар сарын 12-нд Сайншанд хотоос баруун хойд зүгт 30 км газарт зохион байгуулна.


Ирсэн зочид 30 мянган төгрөг төлж атан тэмээ унаж, нялх ботгоны уралдаан, дэлхийн тэмээний цуглуулга үзэсгэлэн үзэж, эмнэг тэмээ туйлах торгон агшныг мэдэрч, ингэний хоормог буцалгааг малчны хотноос худалдан авах боломжтой гэдгийг "Хутагтын говийн тэмээчин" хоршооноос мэдээлэв.


Мөн монгол тэмээ дэлхийн гайхамшиг илтгэл, монгол тэмээг хэр сайн мэдэх вэ? АХА тэмцээн, хавтгайн эрлийз хурдан тэмээний сугалаа зохион байгуулна.    


Дорноговь аймаг 2022 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 52538 толгой тэмээ тоолуулж байсан бол 2023 онд  54500 толгой болж өсжээ.




Related news