Фүжи уулын зураг авах цэгт хаалт босгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО, 2024 оны тавдугаар сарын 21 /Mainichi/. Японы нэгэн хотод Фүжи уулын үзэсгэлэнт төрх байдлыг харагдуулахгүйн тулд том хар дэлгэц суурилуулжээ. Уулын өмнө зургаа авахуулахад тохиромжтой уг газар цахим ертөнцөд алдартай болсноор жуулчдын хөлд хэт дарагдаж байгаа тул ийм арга хэмжээ авсан байна.
2.5
м өндөр, 20 м өргөн дэлгэц нь Яманаши мужийн Фүжикавүчико хот дахь “Lawson” дэлгүүрийн дээгүүр
сүндэрлэн харагдаж буй Японы
хамгийн өндөр уулыг хаах зорилготой юм. Өмнө нь дэлгүүрийн урд талын замын
эсрэг талаас гэрэл зургаа авахуулах боломжтой байсан тул гадаадын жуулчид олноороо энд ирэх болжээ.
Тэд тээврийн хэрэгслүүдээ дүрэм зөрчин байрлуулах болсон нь нутгийн
иргэдийн дургүйцлийг төрүүлэх болсон байна. Хотын захиргааны зүгээс цугласан олныг
зохицуулахын тулд хамгаалалтын ажилтнуудыг гаргаж, англи хэл дээр анхааруулга байрлуулсан боловч эдгээр арга хэмжээ төдийлөн үр
нөлөөгүй байлаа.
Тайванийн 60 настай жуулчин Жуди Лигийн хувьд хаалт суурилуулсан явдалд харамсаж байгаагаа илэрхийлээд,
хүмүүсийг зам хөндлөн гарахаас сэргийлэх өөр аргыг сэдэх хэрэгтэй байсан хэмээн сэтгэгдлээ
хуваалцлаа. Харин 74 настай нутгийн
оршин суугч хэлэхдээ,
ингэхээс өөр арга алга, олон жуулчин зам дээр гэнэт гарч ирэх нь аймшигтай байсан хэмээн ярьжээ.