ГОВЬ-АЛТАЙ: Малжуулах хөтөлбөрт энэ онд 80 өрхийг хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-05-30 10:06:04

Говь-Алтай, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор жил бүр малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ онд 80 өрхийг хамруулах тухай ХХҮГ-аас мэдээллээ.


Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр буюу малжуулах үйл ажиллагаа Говь-Алтай аймагт жил бүр хэрэгждэг. 2024 оны тухайд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малгүй болсон болон 200 хүртэл бог малтай малчин өрхийг малжуулах хөтөлбөр зарласан. Энэ хөтөлбөрт малчин болон мал бүхий иргэн, малчдын хоршоо хамрагдах боломжтой тухай хөдөдлмөр халамжийн үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Б.Ганзориг танилцууллаа.


Энэ хөтөлбөрт Говь-Алтай аймгийн нийт 80 өрх хамрагдах бол нэг өрхийг найман сая төгрөгөөр малжуулах юм. Ингэхдээ 36 сарын хугацаанд хүүгүй хугацаагүйгээр жилд хоёр удаа хуваан төлөх боломжтой. Малжуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэд хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын сум хариуцсан мэргэжилтэнд тавдугаар сарын 30-ны дотор холбогдох материалаа бүрдүүлэн өгөхийг аймгийн ХХҮГ-аас санууллаа.  


Related news