БАЯН-ӨЛГИЙ: Тариалалт 81.9 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-06-04 12:15:26

Өлгий, 2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн тариаланчид энэ хавар 1334 га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн.


Тодруулбал, 271 га талбайд төмс, 163 га-д хүнсний ногоо, 120 га-д жимс жимсгэнэ, 780 га-д малын тэжээл тарина.


Үүнээс өнөөдрийн байдлаар 212.5 га талбайд төмс, 155.7 га-д хүнсний ногоо, 607.5 га-д малын тэжээл, 116,8 га-д жимс жимсгэнэ тарьжээ.


Аймгийн хэмжээнд тариалалт 81.9 хувьтай үргэлжилж байна. Харин Баяннуур суманд 50 га, Ногооннуур суманд 15 газарт тариалалт хийгээгүй хүлээлтийн байдалтай байгаа. Учир нь тухайн сумдад Ховд голын усны түвшин их, үерлэж тариалангийн талбай усанд автах эрсдэлтэй байгаа ажээ.


Баян-Өлгий аймгийн хувьд энэ жил төмсний хэрэгцээний 65 хувь, хүнсний ногооны 18.9, жимс, жимсгэнийн хэрэгцээний 1.2 хувийг дотооддоо хангахыг зорьж байна. 

Related news