Сурагчид аймгаа тогтвортой хөгжүүлэх уралдаанд амжилттай оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-10-07 16:29:03

Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд зарласан “Миний хот, аймаг 2030” уралдаанд Арвайхээр хотын сурагчид амжилттай оролцлоо.

Уралдааны тэргүүн байранд улсын тэргүүний Мэргэд сургуулийн сурагчдын бичсэн “Бүтээлчээр суралцахуй” төсөл, дэд байранд эрдэмтэн, зохиолч П.Хорлоогийн нэрэмжит Соёмбо цогцолбор сургуулийн сурагчдын  бичсэн ”Сургуулийн эко орчин” төсөл, гуравдугаар байранд Алтан гадас одонт Нэгдүгээр сургуулийн сурагчдын бичсэн “Шинийг санаачлагч” төсөл тус тус шалгарлаа.

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл нь ерөнхий боловсролын сургуулийн сургалтын системд тогтвортой хөгжлийн боловсролыг нэвтрүүлэх тогтвортой хөгжлийг дэмжсэн эрхзүй, интитуц, зохион байгуулалтын орчинг бүрдүүлэх зорилготой хэрэгжиж байгаа бөгөөд хүүхдэд багаас нь тогтвортой хөгжлийн боловсрол олгож, амьдралын зөв дадал хэвшилтэй болгоход анхаарч байгаа юм.

Энэхүү зорилгынхоо дагуу дээрх уралдааныг зохион байгуулсан ба сурагчдаас ирүүлсэн шилдэг төслийг аймгийн хөгжлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх аж.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news