Хамтран ажиллах санамж бичиг 94 хувьтай хэрэгжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-10-07 16:58:22

Арвайхээр сумын ЗДТГ-аас  ДЗОУБ-ын Өвөрхангай ОНХХ-тэй хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хэрэгжилт 94,1 хувьтай хэрэгжсэн байна.

Тус хоёр байгууллага өнгөрсөн 02 дугаар сард “Цогц төгсөлтийн аргачлал” төсөл, “Нэг өрх-Нэг ажлын байр хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлэхээр “Санамж бичиг”-т гарын үсэг зурж байсан юм. Хамтран ажиллах хугацаанд 47 иргэнийг мэргэжлийн чиг баримжаа олгох сругалтанд хамруулан 37 сая төгрөгөөр Герман улсын Зингер брэндийн оёдлын машин, гагнуурын аппарат, цахилгаан хөрөө зэрэг тоног төхөөрөмжийг 100 хувийн буцалтгүй тусламжаар олгосон байна.

Цэцэрлэгт шинээр орсон 60 хүүхдэд 2 сая орчим төгрөгөөр хичээлийн болон ахуйн хэрэгслийг олгож, хүнс тэжээлийн дэмжлэг хүссэн 20 өрхөд тус бүр 100 гаруй мянган төгрөгийн хүнсний тусламжийг өгчээ.

Эдгээр ажлын үр дүнг 9 сарын 28-ны өдөр дүгнэж, 94,1 хувийн үнэлгээ өгсөн юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news