ХӨВСГӨЛ: Хогийн цэгт төвлөрсөн 75000 тонн хогийг цэвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын төвлөрсөн хогийн цэгийг хумьж, хог хаягдал тархсан талбайг цэвэрлэж дуусгалаа.
Мөрөн суманд 1940 оноос хойш үүссэн хур хог хаягдлын төвлөрсөн цэг нь 169 га талбайг хамарч, хог хаягдал хуримтлагдсаар хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, халдварт өвчин тархах эрсдэл үүссэн.
Мөн хогийн цэг он
удаан жил дороосоо шаталт явагдсаны улмаас шатаж өөрөөсөө хорт хий ялгаруулж
иргэдийг хордуулсаар байсан юм.
Төвлөрсөн хогийн цэгийг цэвэрлэх, хумих ажлыг 15 хоногийн хугацаанд 27 машин, мeханизм, 400 гаруй төрийн албан хаагч ажиллаж 75000 тонн хог хаягдлыг зөөвөрлөн цэвэрлэж дууслаа.
Цаашид Мөрөн сумын нутаг дэвсгэрт ил
задгай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаяж байгаа зөрчилд хяналт шалгалт
хийж, иргэдийн хандлагыг өөрчлөх тал дээр анхаарч ажиллахыг аймгийн Засаг дарга П.Лхагважав Мөрөн сумын удирдлагуудад үүрэг болголоо.