Обама уучлалт гуйжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /NHK/. Афганистаны эмнэлэгт агаараас цохилт өгсөнд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Хил хязгааргүй эмч нар” байгууллагаас уучлалт гуйсан байна.
Олон улсын тусламжийн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын ерөнхийлөгч Жоан Лютэй Обама өчигдөр утсаар ярьжээ.
Тэрбээр хариуцлагагүй цохилт өгсөндөө хүлцэл өчөөд, хохирогчдод гүн эмгэнэл илэрхийлсэн гэж Цагаан ордноос мэдээлэв.
Мөн уг агаарын цохилтод бүрэн хэмжээний, ил тод мөрдөн шалгах ажиллагаа явуулж, цаашид ийм зүйл дахин гарахаас сэргийлэх арга замыг хайхаа Обама амласан байна.
Д.Нямтулга
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
5 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
13 days