БАЯН-ӨЛГИЙ: 130 айлын тансаг зэрэглэлийн орон сууц барьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Кадир констракшн" компани Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт тансаг зэрэглэлийн орон сууц барьж байна.
130 айлын 12 давхар орон сууц нь газар хөдлөлтийн 9 баллд тэсвэртэй, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, автомашины дулаан болон ил зогсоолтой. Тус орон сууцны барилгын ажил эхэлсэн ба ирэх оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад өгөх аж.
Баян-Өлгий аймгийн иргэн, аж ахуйн нэгжүүд сүүлийн жилүүдэд орон сууцны барилга их барьж байна. Өнгөрсөн жил 173 айлын 6 орон сууц барьж ашиглалтад оруулсан.
Одоогийн байдлаар аймгийн төвд 1694 айл буюу 8300 орчим хүн орон сууцад амьдарч байгаа.
Ташрамд, 2014 онд баталсан Өлгий хотын
хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 2020 он гэхэд 25998, 2030 онд 31248 иргэн орон
сууцад амьдарна гэж төлөвлөжээ. Гэвч одоогийн байдлаар орон сууцын хангамж
төлөвлөгөөнөөс 3 дахин бага байна.