ХӨВСГӨЛ: Ногоон хэрэм төслийн хүрээнд 70 мянган бургас, 50 мянган улиас тарилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын цөлжилтийг сааруулах шар шороон шуургатай тэмцэх, ойн түймэрт өртсөн талбайг нөхөн сэргээх зорилгоор Монгол - Солонгосын "Ногоон хэрэм" төслийг Хөвсгөл аймагт 5 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Мөрөн хотын онгоцны нисэх буудлын урд байрлах 15 га талбайд мод үржүүлгийн газар бий болгож 70000 бургас, 50000 улиас тарилаа.
Төслийн хүрээнд цаашдын тогтвортой байдлыг хангахаар иж бүрэн тохижилттой сургалтын төв, бүрэн тоноглогдсон хүчин чадал бүхий хүлэмж байгуулахаар ажиллаж байна.
Ийнхүү орон нутгийн онцлогт тохирсон тарьц суулгацыг ургуулж ойжуулалт, ногоон байгууламжид нийлүүлэхээр зорьж байна.