ӨМНӨГОВЬ: Дуу цахилгаантай аадар борооноос сэрэмжлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-06-17 14:37:55

Даланзадгад, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Нийт нутгаар 6 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орохыг Өмнөговь аймгийн УЦУОШГ-аас сэрэмжлүүллээ.

 

2024 оны зургаадугаар сарын 17-ний өдөр Арц богдын өвөр хоолойгоор, зургаадугаар сарын 18-ны өдөр зарим газраар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +29...+34 градус дулаан байна.

 

Зуны улиралд агаар мандлын бэсрэг хэмжээний явцтай холбоотой конвекцын үзэгдэл нь аадар бороо, аянга цахилгаан, мөндөр, үер, нөөлөг салхи ажиглагдах нөхцөлийг бүрдүүлдэг.

 

Тиймээс малчид, иргэд анхаарал болгоомжтой байж, ойр дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлыг ханган аянга цахилгаанаас сэрэмжлэхийг анхаарууллаа.

Related news