ЗАВХАН: Үерт автсан 4300 м.кв зам талбайг ариутгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-06-19 18:14:17

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Завханы төв Улиастайд дахин үер бууж, захын хороолол болох Өлзийт, Товцог, Жаргалант, Чигэстэй багийн авто зам, гудамж талбай үерт өртөөд байна.


Одоогоор айл өрх усанд автсан дуудлага ирээгүй байна. Эдгээр багт үерийн суваг шуудууг чөлөөлөх,  даланг хүчитгэх ажлыг хийж байна.


Гэнэтийн гамшгийн үед дайчлан ажиллуулах журмын дагуу нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд онцгой байдлын алба мэргэжлийн анги, иргэдийг бэлэн байхыг анхааруулж байна.


Мөн үерт автсан 4300 м.кв зам талбай, айлуудын хашаа байшин, гэр, шинэ суурьшлын бүсэд нүүлгэн шилжүүлсэн 40 айл өрхийн эд материалыг 18 тонн уусмалаар шүршиж  халдваргүйжүүллээ.


Үерийн голомтод ажиллаж буй болон үерт өртсөн 387 тээврийн хэрэгслийг 450 литр уусмалаар халдваргүйжүүллээ гэж Завхан аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. 





Related news