ДОРНОГОВЬ: Өсвөрийн үндэсний хөгжмийн хамтлагууд тоглолтоо зохион байгууллаа

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2024-06-21 10:53:25

Сайншанд, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн “Болор эгшиглэн”, Өмнөговь аймгийн сурагчдын “Гурван сайхны эгшиглэн” хамтлагийн хамтарсан дан хөгжмийн тоглолт хоёр Сайншанд хотноо өчигдөр боллоо.


Говийн сурагчдын үндэсний хөгжмийн хамтлагууд нь өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогтой, баялаг түүх бүтээсэн бахархам амжилттай бөгөөд өсвөрийн хөгжимчид мэргэжлийн түвшний ур чадварыг үзэгчдэд үзүүлж, ардын хөгжмийн ая эгшгээр сэтгэлийн цэнгэл эдлүүлсэн байна.