БАЯН-ӨЛГИЙ: Орон нутагт бүх төрлийн шингэн саван үйлдвэрлэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-06-24 09:08:54

Өлгий, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Марал инфинит" компани орон нутагт шингэн саван үйлдвэрлэж эхэллээ.


Тус компани нь Өлгий сумын 3 дугаар багт үйлдвэр барьж, өдөрт 2 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай тоног төхөөрөмж оруулж иржээ.  Улмаар "АРУ" нэртэй гарын шингэн саван, угаалгын шингэн саван (вок), аяга таваг угаагч, машин угаагч хөөс зэрэг гоо сайхны болон ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээд байна.


Тэд бүтээгдэхүүнээ итгэмжлэгдсэн лабораторийн сорилт шинжилгээнд хамруулж, Стандарт хэмжил зүйн газраас тохирлын гэрчилгээ авчээ.


Шинэ бүтээгдэхүүнүүдийг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, худалдааны төвүүдээр дамжуулан борлуулж байгаа. Үйлдвэрлэгчид цаашид бүтээгдэхүүнээ 21 аймагт түгээх төлөвлөгөөтэй байна.


"Марал инфинит" компанийн савангийн үйлдвэр одоогийн байдлаар 4 хүнийг ажлын байраар хангаж байна.


Ташрамд дурдахад, тус компани өнгөрсөн оноос "Хүйтний оргил" нэртэй халаалтын шингэн буюу ахуйн тосол үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа билээ.  

Related news