ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр хотын ногоон байгууламж 11.3 га талбайгаар нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-06-24 17:10:10

Арвайхээр, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын аж ахуйн нэгж, албан байгууллагууд энэ хавар 11.3 га газарт мод, бут тарьжээ.


Тодруулбал, Баяннамсрай цэцэрлэгт хүрээлэнд 10.278, Залуус цэцэрлэгт хүрээлэнд 1503, Ногоон төгөлд 561, Их Монгол цэцэрлэгт хүрээлэнд 800 ширхэг мод, бут тарьсан бол 149 айл 1969, албан байгууллагууд гадна талбайдаа 8760 гоёлын болон навчит мод, бут тарьж суулгасан байна.


Мөн нийтийн эзэмшлийн 600 м.кв талбайд зүлэгжүүлэлт, 1024 м.кв талбайд 24 мянган мандлын цэцэг тарьж байна

Related news