Онгон сумын мал нутагтаа өвөлжинө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРОнгон сумын 460-аад өрхийн 310 гаруй мянган мал өөрийн нутагтаа өвөлжихөөр бэлтгэлээ базааж байгааг тус сумын Мал эмнэлэг, үржлийн албаны дарга хэллээ.
Тус сумын 5 дугаар багийн иргэн З.Баярмөнх болон хилийн цэргийн хорооныхон 18000 боодол өвс бэлтгэж сумын төвд болон малчид өвөлжөө хаваржаандаа татах ажил эхэлжээ. Хадлангийн талбай дээрээс нь нэг боодол өвсийг 2500 төгрөгөөр малчдад худалдаж байна.
Сүхбаатар аймаг. Г.Сүхээ