СҮХБААТАР: Зүүн бүсийн тойрог 146,7 мянган сонгогчтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-06-28 09:05:00

Баруун-Урт, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн санал хураалт орон даяар эхэллээ.


УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймаг долоон мандаттай. Үүнд 18 нам эвсэл, бие даагч нийлсэн 76 хүн нэр дэвшиж байгаа бол зүүн бүсийн тойрогт нийт 146,7 мянган сонгогч санал өгнө.



Харин Сүхбаатар аймгийн тухайд 65 хэсгийн хороонд 41825 нь сонгогч саналаа өгнө. Орон нутгийн иргэд, сонгогчдын хувьд анх удаа томсгосон тойргоор сонгуульд оролцож байгаа. Сонгогч нэг бүрийн санал чухал учраас иргэний үүргээ биелүүлж сонгуульдаа идэвхтэй оролцохыг аймгийн Сонгуулийн хорооноос уриаллаа.


Тус аймагт зөөврийн битүүмжилсэн хайрцгаар  654 сонгогч саналаа өгөхөөр хүсэлт гаргаснаас 616 сонгогч буюу 94,5 хувь нь өгчээ. 

Related news