ДОРНОГОВЬ: Ахмадын амралт үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны долоодугаар сарын1 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ахмадын "Төвшин сайхан" амралтын газар үйлчлүүлэгчдээ хүлээн
авч эхэлжээ. Удахгүй долоодугаар ээлжийн үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлтгэж байгаа
аж.
Дорноговь аймгийн харьяат 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй ахмад настнууд долоо хоногт 56000 төгрөг төлөх боломжтой бол өөр аймаг сумын өндөр настнууд 300100 төгрөг төлж амрахаар зохицуулжээ.
Тус барилгыг улсын төсвийн 439.9 сая төгрөгийн хөрөнгөөр “Элит конкрет” ХХК гүйцэтгэж 2023 онд ашиглалтад оруулсан юм. Ахмадын 60 ортой
амралт нь 60 хүн хүлээж авах хүчин чадалтай, жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулж, ахмад настнаас гадна иргэдэд үйлчилнэ. Мөн соёлын танхим, чөлөөт цагаа өнгөрөөх олон өрөө тасалгаатай юм.