Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-02 08:16:54

Улаанбаатар, долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын байгууламжийн угсралтын бэлтгэл ажил 90 хувьтай үргэлжилж байна.


Одоогоор үерийн даланг өндөрлөхөөр голын голдирол хааж, урсцыг боомилсон мод бургасыг нүүлгэн шилжүүлж, 3000 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэжээ. Бэлтгэл ажил дууссаны дараа голын урсцыг нэмэх 1.5 км урт, 4.1-6.1 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг барина. Тус далан нь Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл үргэлжлэх юм.


Үерийн хамгаалалтын байгууламж хийх тендерт “Билгүүн Монгол констракшн” ХХК шалгарч, тус голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийг буулгасан талбай орчимд өнгөрсөн сарын 20-ноос үерийн түшиц хана барихаар ажлаа эхлээд байгаа билээ. 



Related news