ӨМНӨГОВЬ: “Эрүүл иргэн-хөгжлийн тулгуур” хөтөлбөр хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-07-02 13:42:43

Даланзадгад, 2024 оны долдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын ЗДТГ-аас орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор төлөвлөгөөт ажлууд хийж байна.

 

Энэ ажлын хүрээнд "Эрүүл иргэн хөгжлийн тулгуур" хөтөлбөр хэрэгжиж, үйл ажиллагаандаа ISO9001:2015 чанарын менежментийн тогтолцоог анхлан нэвтрүүлсэн 26 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачууд, багш, ажилчдыг үнэ төлбөргүй амны хөндийг эрүүлжүүлэх үзлэг, эмчилгээнд хамруулжээ.

 

Хөтөлбөрийг “Говь дент” шүдний эмнэлэг дээр 2024 оны тавдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 15-ны хооронд хэрэгжүүлэх юм.  

 

“Говь дент” шүдний эмнэлгийн эмч Д.Сайнзаяа:


-Тус хамт олон бусад цэцэрлэг, сургуулиас анхлан үйл ажиллагаандаа ISO9001:2015 чанарын менежментийн тогтолцоог анхлан нэвтрүүлсэн учраас дэмжин ажиллаж байгаа. Үзлэгийн явцад хамт олны амны хөндийн өвчлөл 87.6 хувьтай байсан. Нийт 96 хүнд үзлэг, эмчилгээ хийсэн. Одоогоор 21 хүнийг эрүүлжүүлсэн бол цоорлыг 78 хувь болгон багасгасан. Бид 2024 оны есдүгээр сарын 15 хүртэл тус хамт олны өгсөн нэрсийн дарааллаар илүү цаг гарган ажиллана. 

Related news