ӨМНӨГОВЬ: “Хайр дүүрэн гар II” сургалт нөлөөллийн ажил зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-07-08 14:48:56

Даланзадгад, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийг хөгжүүлэх "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд “Хайр дүүрэн гар II” сургалт нөлөөллийн ажлыг 7 дугаар сарын 8-9-ний өдөр Даланзадгад суманд зохион байгуулж байна.

  

Хавдар оношлогдсон иргэд, тэдгээрийн гэр бүлийнхэнд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх бол 3-18 насны зорилтот бүлгийн хүүхдүүдэд урлагийн сэтгэл заслын сургалт хийнэ.

 


Сургалтаар "Хавдар өвчнийг хамтдаа даван туулах нь", "Хавдартай өвчтөний гэр бүл, үр хүүхдийн дэмжлэг", "Хавдартай өвчтөний хооллолтын зөвлөмж", "Арт терапи буюу урлагийн сэтгэл засал" сэдвээр сургалт явуулж байгаа бол 7 дугаар сарын 9-нд "Анхаарлаа төвлөрүүлье", "Бодит хэмжээтэй хүн зуръя", "Үлгэр зохиох", “Drawing with music”, "Одот шөнө" зэрэг сэдвээр хүүхдүүдэд сургалт хийнэ. 

Related news