ХӨВСГӨЛ: Б.Хулан хими, математикийн хичээлээр 800 оноо авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-07-08 17:53:31

Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд элсэлтийн шалгалтад 1469 шалгуулагч оролцож 10 хүүхэд 800 оноо авлаа.


Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Б.Хулан хими болон математикийн хичээлээр 800 оноо авчээ.


Шалгалтыг Мөрөн сумын Ирээдүй, Дэлгэрмөрөн цогцолбор сургууль дээр зохион байгуулж, 60 хянагч багш, 20 зохион байгуулагч ажиллажээ. 




Арван судлагдахуунаас математик 904, монгол хэл 570, нийгэм судлал 740, англи хэл 715, орос хэл 14, газар зүй 37, физик 392, биологи 319, хими 308, Монгол улсын түүхийг 308 шалгуулагч сонгосон байна.

 

Related news