ХОВД: Зарим голын усны түвшин нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-07-16 11:04:46

Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн томоохон голын усны түвшин их, зарим гол үерийн аюултай түвшнээс даван үерлэж байна.

Тодруулбал, энэ сарын 15-ны өдрийн байдлаар Ховд гол үерийн түвшнээс 29 см-ээр, Буянт гол үерийн түвшнээс 2 см-ээр даван үерлэжээ.

Мөн Чонохайрайх, Булган, Төгрөг, Бодонч голын усны түвшин нэмэгдэж байгаа юм.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар +30 градусыг давж халж, халалттай холбоотойгоор гэнэтийн түр зуурын аадар бороо орж болзошгүй.

Иймээс голын эрэг, үерийн эрсдэлтэй хэсэгт гэр, майхан, саравч барихгүй байх, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол, нуур орчимд тоглуулахгүй, орхихгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.

Мөн иргэдийг баталгаатай зам, гарц, гүүрээр явах, зориулалтын бус хийлдэг завь, гудас, цагираг ашиглахгүй байх, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөв. 

 

Related news