ДУНДГОВЬ: Үндэсний сурын харваанд нийслэл, 21 аймгийн 250 гаруй харваач оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дундговь аймаг
байгуулагдсаны 82 жил, Сайнцагаан сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр
наадмын Үндэсний сурын харваанд нийслэл, 21 аймгийн 250 гаруй харваач цэц
мэргэнээ сорин оролцлоо.
Харваачдын дунд улсын
цолтой 9, аймгийн мэргэн цолтой 100 гаруй, спортын мастер 60 харваач байсан ба
тус наадмын үеэр аймгийн цолтой харваач дөрвөөр нэмэгджээ.
Тодруулбал, Өмнөговь аймгийн "Ёл мэргэн"
холбооны харваач, спортын мастер Ц.Будгэрэл 40 сумнаас 37 онож, “Их мандал зурхай” харваачдын холбоо, “Онч мэргэн” багийн
харваач, аймгийн онч харваач Н.Базаррагчаа 33 онож "Аймгийн гоц
харваач" цолын эзэд болсон бол, Баян-Өлгий аймгийн Бугат сумын уугуул,
"Мондэ" багийн харваач, спортын мастер Ж.Нарантуяа 33 онож "Аймгийн
онч мэргэн харваач” цолоор, Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул, “Их
Монголын харвуул” харваачдын нэгдсэн холбоо, "Их өв" багийн харваач,
спортын мастер Ц.Ганбаатар 34 онож "Аймгийн тод харваач" цолоор тус
тус шагнууллаа.
Баяр наадмын Үндэсний сурын харваа эрэгтэй, эмэгтэй, өсвөрийн эрэгтэй, өсвөрийн эмэгтэй төрлөөр болж, аваргуудаа тодруулжээ.