Месси, Суарес хоёр Бүх оддын тоглолтод оролцохгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2024 оны долоодугаар
сарын 23 /РИА Новости/. “Интер Майами” багт тоглож буй найман удаагийн “Алтан
бөмбөг”-ийн эзэн Лионел Месси бэртлийн улмаас Хойд Америкийн хөл бөмбөгийн
лигийн /MLS/ бүх оддын тоглолтод оролцохгүй гэж ESPN суваг мэдээллээ.
MLS лиг ба Мексикийн MX лигийн
шилдэг хөлбөмбөгчдийн уулзалт тоглолт АНУ-ын Охайо муж улсын Коламбус хотод
лхагва гарагт болно.
Мессигийн хувьд, Хойд Америкийн
аварга шалгаруулах тэмцээний хоёр тоглолтыг өнжсөн нь саяхан болж өнгөрсөн Америкийн
цомын финалд Колумбын багтай тоглох үеэр хөлөндөө бэртэл авсантай холбоотой ажээ.
Тэрбээр мөн 2023 онд Францын “Пари Сен-Жермен” багаас “Интер Майами”-д шилжин
ирсэнийхээ дараа Бүх оддын тоглолтод оролцоогүй юм.
Месситэй хамт нэг багт тоглодог
Луис Суарес ч мөн адил өвдгөндөө бэртэлтэй гэх шалтгаанаар Бүх оддын тоглолтод
оролцохгүй ажээ. Харин өмнө нь Испанийн “Барселона” багт тоглож байсан Серхио Бускетс,
Жорди Альба нар талбайд гарах нь тодорхой боллоо.