ДАРХАН-УУЛ: Гэрэл зураг зонхилсон 500 гаруй үзмэртэйгээр Дархан хотын музейг байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-07-23 13:46:18

Дархан, 2024 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дархан хотын анхны суурийн чулууг Бурхантын хөндийд 1961 оны 10 дугаар сарын 17-нд тавьсан нь Монгол Улсын 2 дахь томоохон хот болох эхлэл болсон юм. Дархан хотыг хуучин социалист орнууд болох ЗХУ, Болгар, Польш, Унгар, Чех, Зүүн Герман зэрэг улсын техник, эдийн засгийн тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн. Аж үйлдвэрийн хот гэгддэг Дархан хотын бүтээн байгуулалтууд хэрхэн өрнөж байсныг гэрэл зурагт ийнхүү буулгажээ.



1961.10.17 Дархан хотын суурийг тавив




Дархан сум Дархан өртөөнд төвлөрсөн нь 1960-аад он



Дархан хотын анхны орон сууцны суурь тавих ёслолын үйл ажиллагаа 1963 он



Дарханы Дулааны цахилгаан станцын суурийг анх тавьжээ. Энэ ёслолд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал нар оролцжээ. 1963 оны 10 дугаар сарын 4-ний өдөр



1963 оны 10 дугаар сард суурийг нь тавьсан Хараа зочид буудлын барилгыг ашиглалтад хүлээн авав1965 он


Дарханы 1-р хорооллын барилгыг барьж байгаа нь 1966 он



ЗХУ-ын тусламжаар байгуулсан тариа хадгалах элеватор ашиглалтад оров.



Дархан хотын анхны Соёлын ордонг 1963 оны 3-р сарын 1-ний өдөр байгуулжээ.



  Ю.Цэдэнбал тэргүүтэй намтөрийн зүтгэлтнүүд Дархан хотыг барьж байгуулж буй барилгын цэргүүдтэй уулзаж байгаа нь.

1966 он 



1963 оны 6-р сарын 23-ны өдөр  БНПАУ-ын тусламжаар байгуулсан Царууц тоосго шохойн үйлдвэр ашиглалтад оржээ.



Хуучин Дарханы ерөнхий байдал 1965 он.

Одоогийн Хараагийн Дарь Эх ламын Гэцогдаржайлан хийд, 1960-аад онд Дархан хотын нэгдүгээр сургууль. Урдах урт цагаан байшин сургуулийн дотуур байр. Автобус явж буй зам нь ЗХУ-ын сансрын анхны эмэгтэй нисэгч В.Н.Терешковагийн нэрэмжит гудамж буюу одоогийн Эрхүүгийн гудамж. 1966 оны 1-р сард ЗХУ-ын КН-ын 1-р нарийн бичгийн дарга Л.И.Брежнев, Ю.Цэдэнбал дарга нар задгай машинтай энэ гудамжаар явж Дархан хотын иргэдтэй мэндчилж байжээ.



ЗХУ-ын техникэдийн засгийн тусламжтайгаар барьсан 10 жилийн гуравдугаар дунд сургуулийн анхны хичээлийн жилийн 

нээлтийн ажиллагаа. 1966 оны 9 сарын нэгний өдөр



ЗХУ-ын техник мэргэжилтний тусламжаар байгуулсан “Залуучууд” театрын барилгыг /1978 оны 12-р сарын 28-ны өдөр/ашиглалтад хүлээн авчээ


ЗХУ-ын тусламжаар байгуулсан “Найрамдал хороолол”-ын барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ. 1969 он


Одоогийн Бурхантай толгой, Морин хуур цогцолбортой уулыг сэтэлж шинэ, хуучин Дарханыг холбосон автозам бий болгожээ. Аюулгүйн тойргийн зүүн урд хэсэг. 1967-1968 оны үед.


Дарханы вокзал дээр зочид төлөөлөгчид угтан авч, үдэх үйл ажиллагааг байнга явуулж байжээ.


Дархан хотын Шуудан холбооны газар. 1967 оны 7-р сарын 6-нд ЗХУ-ын тусламжтайгаар барьж ашиглалтад оруулжээ.


Нийтийн үйлчилгээнд ЛАЗ-695 маркийн 2 автобус анх удаа гарч байжээ1968 оны 7-р сарын 6-ны өдөр.


Нэхий эдлэлийн үйлдвэрийн суурь тавих ёслол болж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Т.Рагчаа, БКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Болгарын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга В.Кубадинский нар оролцож байжээ. 1968 оны 9-р сарын 22-ны өдөр.



Хүнсний ногоо хураалт Дархан хотын Орхон хороо 

1968-09-22-ны өдөр

ЗХУ-ын тусламжаар байгуулсан Хүнсний комбинат ашиглалтад оровТус комбинат нь Монгол Улсын чихрийн хэрэгцээний

ихэнх хувийг үйлдвэрлэж байжээ.



Улсын баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа 1980-аад он


Дархан хотын хүнсний комбинатын талхан цехийн орос, монгол инженерүүд бүтээгдэхүүний дээжийг авч байгаа нь.


Дархан хотын ойролцоо Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг барих газрыг сонгож буй нь.1987 оны 4-р сарын 7-ны өдөр



Дархан хотоос төрсөн Хувьсгалт тэмцлийн Ахмад зүтгэлтэнгавьяат цолтны төлөөлөгчид. Зүүн гараас

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.ЭрдэнээГавьяат багш Б.ПүрэвхүүГавьяат багш Э.БямбажавХувьсгалт тэмцлийн ахмад

зүтгэлтэн Жамбын ДагваДархан хотын анхны цэргийн хэлтсийн даргахурандаа П.Лханаажав

Ахмад дайчин Б.Ням-ОчирХалхын голын байлдааны домогт комиссарДархан хотын хүндэт иргэн

Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Д.ПэлжээХувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Х.Дашбаатар. 1980 он



Дархан хотын хүндэт иргэн: МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаБНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга агсанДархан хотын үүсгэн байгуулагч Ю.Цэдэнбалыг хотын 20 жилийн ойгоор буюу 1981 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 86 тоот тогтоолоор "Хүндэт иргэнцолоор шагнаж байжээХотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Н.Төмөрхуяг Хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Тогтуур нар гарын үсэг зуржээ.

Related news