ДОРНОГОВЬ: Хүчтэй аадар борооны улмаас авто замын хэсэгт эвдрэл үүсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-07-24 15:20:51

Сайншанд, 2024 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 23-24-ний хооронд Дорноговь аймгийн төв Сайншанд орчмоор устай аадар бороо орлоо.


Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын мэдээлснээр өнөөдөр 15:00 цагийн байдлаар хүчтэй аадар борооны улмаас А0102 дугаартай Чойр-Сайншанд чиглэлийн авто замын 449-450 дахь км-т байрлах Сайншанд гүүрний орох талын хэсгийн хөвөө их хэмжээгээр угаагдаж, зорчих хэсэгт нүхэн эвдрэл үүсжээ.


Мөн 39 дугаартай Сайншанд-Ханги боомт чиглэлийн авто замын 10 цэгт хөвөөний хажуу хэсэгт сархиа үүссэн, авто замын зорчих хэсэг дээгүүр үерийн ус давж урссан бөгөөд 14:57 цагийн байдлаар 11-14 км-ийн гурван байршилд авто замын зорчих хэсэг рүү үерийн ус давсан хэвээр байгааг мэдээлэв.


Авто зам хариуцагч Дорноговь АЗЗА ТӨХК авто замын бэлэн байдлыг хангахаар шуурхай ажиллаж байгаа тул иргэд, тээвэрчдийг анхаарал болгоомжтой зорчихыг санууллаа. 

Related news