ДАРХАН-УУЛ: Иргэний шилжилт хөдөлгөөнийг даваа гаргаас зогсооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-08-08 16:08:16

Дархан, 2024 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль аравдугаар сар болно.  Үүнтэй холбогдуулан иргэний шилжилт, хөдөлгөөнийг дугаар сарын 12-ны өдөр зогсоож, 10 дугаар сарын 12-ны өдөр буюу 60 хоногийн дараа сэргээнэ.


Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч болон нэр дэвшигчийн менежер, шадар туслагч нь сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болохоор заасан.


Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуульд ийм зохицуулалт ороогүй байна. Тиймээс ирэх даваа гаргаас хойш шилжилт хөдөлгөөн хийхгүй аж.


Иймд иргэд та бүхэн дээрх хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэхийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Сонгуулийн хорооноос мэдэгдэж байна.

Related news