ДАРХАН-УУЛ: Ажил мэргэжлийн уралдаанд оролцогчид цэвэр усны шугам хоолойг шинэчлэн засварлаж өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-08-16 17:17:23

Дархан, 2024 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. “Дархан-Ус суваг” ХК-ийн түүхт 60 жилийн ойн хүрээнд орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын дунд "Ажил мэргэжлийн улсын уралдаан~2024" өнөөдөр эхэллээ. Уралдаанд “Дархан-Ус Суваг”ХК, ОСНААУГ, "Чандмань Илч” ОНӨХХК, "Багануур ус“ ААТҮГ, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ зэрэг 18 байгууллагын 90 гаруй ажилтан оролцож байна.

Тэд Дархан сумын 10-р баг, Хээтэй хорооллын 5-4 байрны 18 орцны зоорийн давхруудын цэвэр усны шугам хоолойг бүрэн шинэчлэн засварлаж өрсөлдөнө. 


Хоёр өдрийн турш үргэлжилж, аваргуудаа тодруулах тус уралдааныг найман хүнтэй шүүгчдийн бүрэлдэхүүн шүүх бөгөөд тусгай өгөгдсөн зааврын дагуу дүгнэж, шилдгүүдийг тодруулна гэв. 


Энэхүү уралдааныг мэргэжлийн онцлог, амжилт бүтээл, ур чадварыг олон нийтэд сурталчлах, харилцан туршлага солилцох, хөгжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулж байна. 



 











 

Related news