Орос хэл, соёлын өдрүүд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймаг гадаад харилцаагаа тэлж Герман, Солонгос, ОХУ гээд олон улсуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Хил залгаа ОХУ-тай түншийн харилцааны хүрээнд энэ сарын 14-16-нд “Орос хэл соёлын өдрүүд”-ийг аймгийн Засаг даргын тамгын газар, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төв, Эрдэнэт хот дахь ОХУ-ын Консулын газар хамтран зохион байгуулна. Энэ үеэр орос дуу шүлгийн тэмцээн, багш, сурагчдын дунд орос хэлний олимпиад, орост төгсөгчдийн уулзалт зэрэг арга хэмжээ болно.
Орос хэлний олимпиадад Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул аймгаас багш, сурагчид ирж оролцох бөгөөд түрүүлсэн сурагчыг ОХУ-д үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнах юм байна. Энэ өдрүүдийн хүрээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчидтэй цаашдын хамтын ажиллагааг ямар чиглэлд өргөжүүлэн, хөгжүүлэн ажиллах боломж байгаа талаар санал солилцож ажил хэрэг болгохыг зорьж байгаа ажээ.
Б.Гантуяа