ХОВД: БНХАУ-ын Алтай аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөлтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-08-28 11:37:32

Жаргалант, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Алтай аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Бахеша Гули Малик тэргүүтэй албаны төлөөлөл Ховд аймагт ажиллаж байна.

Тэд Ховд аймгийн удирдлагууд болон эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, туршлага солилцон цаашид эрүүл мэнд, бизнес эрхлэлт, боловсрол, соёл, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хамтран ажиллахаар боллоо.   

Мөн Ховд аймгийн Эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих төвийн барилгын засварын ажилтай танилцав.

Ховд аймгийн хүн амын 49.9 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэдний хөгжлийг дэмжих төв нь сургалт, дадлага, хоол үйлдвэрлэл, хүүхэд харах үйлчилгээ, иог фитнес, сэтгэл зүй болон хуулийн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх өрөө зэрэг 10 орчим танхимаас бүрдэнэ. Засварын ажил дууссанаар эмэгтэйчүүд хамтдаа суралцах, хөгжих боломж бүрдэх юм.     


Related news