ДАРХАН-УУЛ: БНСУ-ын Дун Гу дүүрэгтэй спортын чиглэлээр хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг, БНСУ-ын Дэжон хотын Дун Гу дүүрэг хооронд найрсаг харилцаа хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр тус дүүргийн Засаг дарга Пак Хий Жү болон албаны хүмүүс манай аймагт айлчиллаа.
Дархан хот, Дун Гу дүүрэг нь спорт тэр дундаа Жүдо бөхийн харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллаж харилцан дэмжлэг үзүүлэх, их дээд сургууль хооронд хэлэлцээр байгуулахаар тохиролцлоо. Мөн бусад салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар гэрээнд үсэг зурлаа.
Хамтын
ажиллагааны гэрээнд аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Дархан сумын засаг дарга
Т.Тулгаа, БНСУ-ын Дэжон
хотын Дун Гу дүүргийн Засаг дарга Пак Хий Жү нар
гарын үсэг зурж баталгаажууллаа.
Талууд харилцан хүндэтгэл, итгэлцлийг үндэс болгож найрсаг харилцааг батжуулж, бодит үр ашигтай байж найрсаг харилцаагаа илүү хөгжүүлэхээ илэрхийллээ.
Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд аймгийн БТСГ-ын дарга, багш дасгалжуулагчид болон аймгийн жүдо бөхийн холбооны төлөөлөл оролцов.