ХОВД: Орон нутгийн их, дээд сургуулийн оюутны спорт, урлагийн наадам болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Орон
нутгийн их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн наадам энэ оны 9 дүгээр сарын 18-21-ний өдөр Ховд аймгийн төвд болно.
Энэ үеэр оюутнууд гар бөмбөг,
сагсан бөмбөг, үндэсний бөх, шатар,
ширээний теннис болон гоцлол
дуу, хөгжим, бүжиг, язгуур урлаг, оюутан мисс гэсэн төрлөөр өрсөлдөх юм. Мөн эрдэм шинжилгээний хурал, их, дээд
сургуулийн удирдлагуудын уулзалт, бусад үйл
ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Наадмын зохион байгуулагчаар Ховд аймгийн
ЗДТГ, Монголын оюутны спортын холбоо,
МУИС-ийн Баруун бүсийн сургууль хамтран ажиллаж байна.
Энэ удаагийн наадамд баруун бүсийн сургуулиудаас гадна хангай, говийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулийн төлөөлөл оролцоно. Мөн МУИС-ийн Баруун бүсийн сургуультай гэрээ байгуулан ажилладаг ОХУ, Казахстан, БНХАУ-ын зарим боловсролын байгууллагыг урьж оролцуулах юм.