ХӨВСГӨЛ: Хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг иргэдийг чадавхжуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-09-02 12:48:37

Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт хүүхэд харах үйлчилгээний 8 төвд 27 хүүхэд харагч ажиллаж, энгийн 65, хөгжлийн бэрхшээлтэй 45 нийт 110 хүүхэд хамрагдаж байна. 


Хүүхэд хамгааллын тухай хууль болон сургалтын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан хүүхэд харагч нарыг давтан сургах сургалтыг зохион байгуулж, чадавхжуулсан байна.




Тодруулбал хүүхэд хүмүүжлийн эерэг арга, хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэлбэрийг таних, мэдээлэх, хүүхдийн хоол тэжээл, хүнсний эрүүл ахуй, бага насны хүүхдийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, хувь хүний чадвар зэрэг сэдвээр мэдээлэл зөвлөмж өгчээ. 



Related news