ХОВД: Урьдчилсан байдлаар 330.7 мянган толгой малыг зах зээлд нийлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Энэ
жил Ховд аймгийн хэмжээнд 3.7 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан судалгаа
гарчээ.
Мөн
2024-2025 онд урьдчилсан байдлаар 217.9 мянган толгой малыг хүнсэнд хэрэглэх,
330.7 мянган толгой малыг зах зээлд нийлүүлэх судалгаа гаргасан байна.
Үүнээс
гадна хаврын улиралд мах, махан бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтийг тогтворжуулах зорилгоор
тус аймаг 100 тонн махны нөөц бүрдүүлнэ гэж Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн
газраас мэдээллээ.
Цаашид улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газар, тусгай хэрэгцээний
отрын бүсэд өвөлжих малчин өрх, малын тоог гаргах бөгөөд аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс,
тэжээл бэлтгэх чиглэлд мэргэжлийн байгууллагаас анхаарч ажиллахаар болжээ.