ХОВД: Хадлан бэлтгэх ажил 50 гаруй хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд одоогийн
байдлаар хадлан бэлтгэх ажил 54.6 хувьтай үргэлжилж байна.
Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025
оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах төлөвлөгөөний дагуу малчдын түвшинд 58.6
мянган тонн өвс, гурван мянган тонн тэжээл, найман мянган тонн хужир шүү
бэлтгэнэ.
Үүнээс одоогийн байдлаар 32
мянган тонн өвс, 628.6 тонн тэжээл, 1289 тонн хужир шүү бэлтгэжээ.
Одоогоор сумдын аюулгүйн нөөцөд 69.9 тонн
өвс, 90 тонн тэжээл бэлтгэсэн байна.
Хадлан
бэлтгэх болон аймаг, сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг энэ оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хийнэ.