ӨВӨРХАНГАЙ: Төлөөлөгчид бүрэн эрхийнхээ хугацаанд 308 шийдвэрийг баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-09-05 13:36:33

Арвайхээр, 2024 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ИТХ 2021-2024 онд 8 дахь бүрэн эрхээ 41 төлөөлөгч, 6 хороотой хэрэгжүүлжээ. Бүрэн эрхийн хугацаанд 51 удаа хуралдаж, 201 асуудлыг хэлэлцэн 308 шийдвэрийг баталсан байна.


Тодруулбал, төсөв, санхүү, нийгэм, эдийн засгийн чиглэлээр 48, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг 3 удаа, байгаль хамгаалал, газрын харилцааны чиглэлээр 17, хуулийн хэрэгжилтийн биелэлтээр 17, хэм хэмжээ тогтоосон шийдвэр, журам, төлөвлөгөө 21, бусад чиглэлээр 92 асуудлыг тус тус хэлэлцжээ.


Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 110 асуудлыг хэлэлцсэн байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэчилсэн хууль 2022 онд хэрэгжиж эхэлснээр Тэргүүлэгчийн хуралдааныг цуцалж, бүх асуудлыг том хурлаар хэлэлцдэг болсон. Энэ хүрээнд ИТХ-ын Төлөөлөгчдийн хуралдаан 29 удаа хуралдаад байна.  

Related news