ХОВД: Нутгийн 90 гаруй хувь нь цөлжилтөд өртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь их, бага хэмжээгээр газрын доройтол, цөлжилтөд өртсөн байна. Цөлжилтийг зэргээр нь авч үзвэл, газар нутгийн 1.4 хувь нь нэн хүчтэй, 13.3 хувьд хүчтэй цөлжсөн байна. Мөн цөлжилт нутгийн 29.2 хувьд дунд, 46.4 хувьд сул байна. Харин нутгийн 6.7 хувьд цөлжилт илрээгүй. Судалгаанаас үзэхэд, Дөргөн, Чандмань, Эрдэнэбүрэн, Мянгад, Манхан, Зэрэг, Буянт, Жаргалант сумын ихэнх газар нутаг цөлжилтөд хүчтэй өртсөн, бэлчээрийн даац хэтэрсэн байна гэж Ховд аймгийн Байгаль орчны газраас мэдээллээ. Мөн судалгаагаар байгалийн хүчин зүйл болон хүний үйл ажиллагааны олон талт нөлөөнөөс газрын доройтол, цөлжилт нэмэгдэх болжээ.