ХОВД: "Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал" сэдэвт уулзалт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. "Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал" сэдэвт үндэсний форум энэ сарын 16-нд Ховд аймагт болно.
Үүнд төрийн болон төрийн бус байгууллага, баруун бүс болон Ховд аймгийн салбар, салбарын манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл болох 500 орчим хүн оролцоно.
Энэ үeэр хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа, улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын салбарын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага солилцоно гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Мөн дээрх үйл ажиллагааг Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлэх юм.