ӨМНӨГОВЬ: Мод үржүүлгийн газар байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-09-15 15:44:24

Даланзадгад, 2024 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд жилд 500 ширхэг модны суулгац бэлтгэх хүчин чадал бүхий мод үржүүлгийн газрыг байгууллаа.

 

Энэхүү ажилд “Оюутолгой” ХХК 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өглөө.

 

Бүтээн байгуулалтыг хүлээн авахаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан ажлын баг ажиллаж ашиглалтад хүлээн авлаа.

 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн санаачилгаар Өмнөговь аймгийн зүүн бүсийн сум дундын ойн ангийг Цогт-Овоо суманд, баруун бүсийн сум дундын ойн ангийг Сэврэй суманд байгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Related news